Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Ажиглалтын мэдээгээр Алтангадас, Цайдамын талбайд буудайн ИДЗХГД ил гарах үе шат 6 дугаар сарын 28 нд, 6-р бригадын талбайд 6 дугаар сарын 30 нд эхэлсэн.
Буудайн түрүүлэлтийн үе шат Алтангадасын талбайд 7 дугаар сарын 8 нд 6-р бригадын талбайд, 7 дугаар сарын 14 нд, Цайдамын талбайд 7 дугаар сарын 10 нд эхэлсэн.
Буудайн түрүүлэлтийн үеэс аарцан бололтын үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 490 градус байдаг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын цаг агаарын мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
№
|
Талбайн нэр
|
ОЖД-аар буудайн аарцан бололт эхэлсэн хугацаа
|
2017 онд буудайн аарцан бололт эхлэх урьдчилсан төлөв
|
1
|
Цайдам
|
8-р сарын 10
|
8-р сарын 10
|
2
|
Алтангадас
|
8-р сарын 12
|
8-р сарын 8
|
3
|
6-р бригад
|
8-р сарын 14
|
8-р сарын 10
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад аарцан бололтын үе шат 8 дугаар сарын 8-10 ны хооронд эхлэж буудайн аарцан бололтын үе шат эхлэх хугацаа тарьсан хугацаанаас хамааран Цайдамын талбай олон жилийн дунджийн орчим, Алтангадас, 6-р бригадын талбай олон жилийн дундажаас 4 хоногоор өмнө эхлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН